Та пессимист уу оптимист уу реалист уу? mash heregtei sonjoo!

бичсэн: mister төрөл: Сонжоо
Та пессимист уу оптимист уу реалист уу? Та өөрийгөө тодорхойлж үзсэн үү?  Та аливаа асуудлыг сайн талаас нь хардаг уу эсвэл муу талаас нь хардаг уу? Эсвэл байгаа байдлаар нь хардаг уу?  Зарим хүн засаршгүй пессимист байдаг, зарим нь засаршгүй оптимист, зарим нь пессимист реалист, зарим нь холимог байдаг.Төрөлхийн пессимист оптимист ч байж болно, эсвэл амьдралдаа юү үзсэнээс үүдээд пессимист оптимист  болж болдог. 
Товчхондоо
оптимист : бүх юм сайхан болно, хэрвээ муу байвал тэрнээс ч муу байж болох байсан, юмыг сайн талаас нь хардаг
пессимист : бүх юм муу, тэрнээс муу юм  гэж байхгүй, аливаа юмыг муу талаас нь хардаг
реалист: Тийм ээ, бүх юм муу байна тэгээд юү гэж, юмыг байгаагаар нь хардаг. Сайн сайханд найддаг, гэхдээ муу юманд бэлэн байдаг.

Оптимист

1.Оптимистууд ихэнх нь урт удаан амьдардаг. Хүнд өвчнөөр өвчилсөн ч хурдан эдгэрэх магадлалтай. Өөрсдийнхөө хүчинд итгэлтэй, сэтгэлзүйн өвчнөөр өвчлөх магадлал багатай.
2. Оптимистууд  гэрлэлтэндээ аз жаргалтай байдаг. Олон найз нөхөтэй байдаг.

3 . Аливаа  ажилд амжилт олдог. Чөлөөтэй боддог, бүх шинэ юманд нээлттэй ханддаг.
4.. Амьдралаас их юм авдаг, түүнийг аз дайрдаг. Азгүйтэл тулгарлаа гэхэд бүгдийг эхнээс нь эхэлдэг.
5. Хүнд нөхцөлд оптимизмгүйгээр явахгүй. Ален Бомбар атлантын далайд завьтайгаа /ус ч үгүй, хоол ч үгүй/ явахдаа өөрийнхөө номд бичсэн нь: Далай дээр хүнийг ганцаардал, өлсөглөн, акулууд алдаггүй. Айдас л хүнийг алдаг. Амьдрал бол тэр далай.

Пессимист
1.    Пессимист нь байнга эргэлзэж байдаг, муу дагвараас айж байдаг. Бүх юмаа хаяаад өөр газар руу  шинэ амьдрал эхлээд явахыг оптимистууд л чадна..
2.    Эвгүй байдалд бага ордог. Оптимистууд нээлттэй улсууд  бол пессимистууд танихгүй хүний хамгийн анхны асуултанд хариулахдаа  ч байж болох аюулыг үргэлж тооцож байдаг.Тэд  хэзээ ч ямар нэг юмаа эсвэл хүүхдээ харах хүнгүй орхидоггүй. Мөн ямар ч юмаа даатгуулахыг илүүд үздэг. Ер нь аюулыг урьдчилж бодож хардаг.
3.    Оптимистээс илүү хүнд өвдөх нь их  байдаг
4.    Эрүүл мэнддэ маш их анхаардаг.”Аан жаахан л өвдөө биз зүгээрээ удахгүй гайгүй болчино гэж оптимистууд л хэлнэ. Пессимистууд эмч дээр очно. 

 Пессимист оптимистын талаарх афоризмууд 

  • Пессимист бүх л боломжоос хүнд хэцүүг олж хардаг бол оптимист бол ямар ч  хүнд байдлаас боломжийг олж хардаг   (Уинстон Черчилль)
  •           Оптимист нь хамгийн сүүлийнхээ мөнгөөр  хэтэвч худалдаж авдаг (Франсуаза Подбер

    • Хэрвээ бүх юм сайхан байгаа бол яагаад бүх юм ийм муу байгаан? /Вацлав Вислицкий/
    • Бүрхэг цаг үе гэж байдаггүй бүрхэг хүмүүс л байдаг/ Ромен Роллан/
    • Бид хөл дээрээ зогсноо бүр болохгүй бол дөрвөн хөл дээрээ босно. /Хенрик Ягодзиньский/
    • Пессимизмээ хар өдөрт хадгал /Веслав Брудзиньский/
    • Пессимист бүх юм өөрийнх нь эсрэг байна гэж боддог- тэр нь биелдэг /хэн хэлсэн нь тодорхойгүй/

    Та оптимист уу пессимист уу

    1.    Гэнэтийн Санхүүгийн уналтанд орвол та яах вэ?
    А) нэг их санаа зовохгүй, танд амжилт эргээд ирнэ гэдэгт өөртөө итгэлтэй байна
    Б)өөртөө итгэлгүй болно.
    В) хэмнэж эхэлнэ
    Г) Хүчтэй депрессид орно
    2.    Азгүйтэл таныг дагаад байвал
    А) санаа зовно, гэхдээ үүнд гайхахгүй
    Б) Байдлыг засахын төлөө хичээнэ
    В)эргэн тойрныхноосоо санаа зовно
    Г) хүчтэй сэтгэл санаагаар унахгуй, сайн юмгүй муу юм гэж байхгүй
    3. Спортын уралдаан тэмцээнд та ямар сэтгэлзүйн бэлтгэлтэй  ордог вэ
    а) Түрүүлэх бүх шанс байгаа гэж боддог
    б)   түрүүлэхийн тулд бүх хүчээ шавхадаг
    в) нэг их түрүүлэх гэж боддоггүй
    г) Түрүүлэх ямар ч шансгүй гэж боддог ч оролцдог
    4. Хэн нэгэн тантай муудалцаад үзэл бодол таарахгүй бол
    а) тэр хүнээс зугтдаг
    б) таны буруу байсан гэж бодно
    в) ийм байдалд хүрэхгүй байж болох байсан гэдэгт итгэлтэй байна
    г) Ойрын хугацаанд үл ойлголцлыг  засахыг оролдоно
    5.    Нэгэн ажлын байран дээр 4 хүн өрсөлдөж байгаа, тэрний нэг нь та,  таныг ярилцлаганд урихад орохын өмнө юү бодов вэ?
    а) танд  3 өрсөлдөгч чинь  дэндүү өөрсдөдөө итгэлтэй байгаа санагдаж нервттэг
    б) өөртөө итгэлтэй, нөгөө 3 өрсөлдөгч танд хамаагүй санагддаг
    в) таныг өрсөлдөгчийн нэрсэнд оруулсанд , таны анкетанд ажил олгогчийнн  сонирхлын татсанд та их баярлаж байгаа
    г) энэ ажил  таны сэтгэлд нийцэхийг мэдэхийн тулд  ярилцлаган дундуур бодол санаагаа хуваалцахад бэлэн
    6.  Таны өглөгч занг ашиглаад байвал та яаадаг вэ?

    а) хүмүүст тусалж баярлуулж байгаа нь сайхан санагддаг.
    6) хүний мөнгөн дээр туйлагч гэж  дургуйцнэ
    в) танд нээх ялгаа байхгүй
    г)  нэг их дургуйцэхгүй ч  гэхдээ хэзээ нэгэн цагт танд хариу нь ирнэ гэж боддог
    7.  Таны хувьд аль нь чухал вэ?
    а) мөнгө хийх
    б) аз жаргалтай амьдрах
    в) Юү ч хийсэн амжилтанд хүрэх
    г) танд байгаа авъяасаа нээх
    8. Та танаас илүү азтай – баян, залуу, амжилтанд хүрж чаддаг хүнд атаархдаг уу?
    а) хэзээ ч үгүй
    б) хааяа
    в)  атаархдаг, гэхдээ  тэд игнэж амжилтанд хүрэхийн тулд ямар проблемтэй  ямар зам туулсан бол гэсэн асуулт гарж ирдэг
    г)  атаархдаг , нэг өдөр ч болов оронд нь орж үзэхэд бэлэн байдаг.
    9. Та  бараг л  эрүүл, боломжийн нөхцөлд амьдардаг, та  үүнд итгэдэг үү
    а) амжилт азтай холбоотой
    б) амжилт нь таны мэдлэгээс биш танил тал холбоо сүлбээгээр тодорхойлогддог
    в) бүх хүнд амжилтанд хүрэх чадвар байдаг
    г) Хурдан амжилт гэж байдаггүй
    10. Танд хаана хэзээ амьдрах сонголтыг хий гэвэл
    а) өнгөрсөн цагт
    б) одоо цагт
    в) ирээдүй цагт
    г) өөр ёртөнцөд

    35-с дээш  оноо цуглуулсан бол та өөрчлөгдөшгүй оптимист. Та ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай.

    25-35 оноо цуглуулсан бол пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг.

    15-25 оноо цуглуулсан бол оптимист гэхээсээ илүү пессимист.. Пессимист тал стакантай усыг тал нь хоосон байна гэж хардаг бол оптимист тал нь дүүрэн  байна гэж хардаг

    15 доош оноо цуглуулсан бол ... танд үнэхээр   амьдрал зөвхөн  хар өнгөөр л төсөөлөгддөг  юм гэж үү? Та санаагаар унах хэрэггүй, та итгэхийг л хүсвэл амьдралыг цагаанаар болон  олон өнгөөр харж чадна. Та өөрийнхөө чадвар болон хүчинд итгэ. Таны дотор байгаа зөвхөн гаргаж ирж хөгжүүлэх л хэрэгтэй.
                                                       Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна  сэтгэгдэлээ үлдээнүү  танд баярлалаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: