Амьтны ертөнцийн хамгийн хамгийн

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Цоохор ирвэсийн хөнөөл
Хvнд хамгийн халтай араатан бол яах аргагvй цоохор ирвэс. Нэн ялангуяа ганцаараа байгаа бага насны хvvхдийг мал шиг л идчихдэг юм байх. Тэгэхлээр бага насны хvvхдийг цоохор ирвэс ихээр орших газар явуулж болохгvй нь. Мөн энэ амьтны зулзага vр төлийг тэжээх хэрэггvй. Танд хэзээ ч тус болохгvй бөгөөд хожим өөрийнхөө vхлийг сонгож байна гэсэн vг юм.

Хvний vнэнч анд гэв vv
Тэгвэл бидэнд хамгийн их ээлтэй араатан нь чоно гэх. Ямар нэгэн өвчин хийгээд бусад араатнаас хvнийг хамгаалж чаддаг цорын ганц амьтан гэсэн шvv. Харин тvvнийг гомдоовол танд өс санаж хохирол учруулах чадвартай гэдгийг сана. Тvvнийг зулзага байхаас нь эхлэн гэрийн тэжээвэр болговол хvний хамгийн vнэнч анд байж чадах аж. Тэгээд ч өвөг дээдэс минь тvvнийг хийморлог амьтан хэмээн өнөөг хvртэл шvтэж ирсэн.

Говийн мазаалай холч хараатай
/Монгол орны хамгийн холч хараатай амьтныг бvргэд хэмээн хvн бvр боддог. Учир нь, тэнгэрт дvvлэн нисэхдээ бvхнийг эгц дээрээс нь шууд харах гоц нvд заяагдсан жигvvртэн. Тэгвэл тvvнтэй ижилхэн амьтан бас байдаг ажээ. Энэ бол сvvлийн vед хамгийн ихээр ховордож, “Улаан ном” хvртэл бvртгэгдээд байгаа говийн дархан цаазат Мазаалай. Говийн баавгай гэгдэх энэхvv амьтан нь хэдий болхи хөдөлгөөнтэй ч холч харааны хувьд ярих юм байхгvй.

Ховдог гvрвэл
Том биетэй амьтад л хамгийн их хоол иддэг байж магад гэсэн бодол минь аргагvйн эрхэнд өөрчлөгдөв. Яагаад гэвэл, гvрвэл хэмээх говийн мөлхөгч амьтан энэхvv төрлийн жагсаалтыг манлайлдаг гэнэ. Учир нь гvрвэл нэг хооллохдоо доод тал нь 17000 ялаа, шумуулыг vдийн зоогондоо хэрэглэдэг юм байна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: