Амьтдын ертөнцийн сонин хачин

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Шонхор хамгийн хурдан жигvvртэн
Хуурай газарт чита төрлийн ирвэЦагт 112 км газрыг ажралгvй туулж чаддаг байна. Харин агаарт хамгийн их хурд vзvvлдэг нь шонхор шувуу юм. 55-270 миль/цагийн хурдтай нисдэгээрээ хамгийн хурданд тооцогддог юм байна. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хvртэл хурдлана. 2006 онд Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патек том эрvvт шоргоолжийг амьтны ертөнцийн хамгийн хурдан идэштэн болохыг тогтоожээ. Уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа дайрдаг байна.

Шоргоолж ус хаана байгааг андахгvй мэднэ
Казахстаны Семирекийн нутагт амьдардаг нэг төрлийн шоргоолж аагим халуун цөл нутагт ч гvний уены эх ундаргыг олж чаддаг увидастай гэнэ. Зөвхөн ургамлын vрээр хооллодог учир биологичид тvvнийг тариа хураагч шоргоолж гэж нэрлэх нь бий. Зургаан хөлтэй уг шороолж хооллохынхоо өмне ургамлын vрээ дэвтээдэг. Тиймээс шоргоолжнууд хvнсний нөөцөө газар доорх уены эх булгийн ойролцоо хадгалдаг байна. Газрыг 40-50 метр гvн нvхэлж байж сая усандаа хvрдэг шоргоолжны vvрээр баримжаалж нутгийнхан худаг гаргадаг ажээ.

Мэлхий жижгэрч байна
Цаг уурын дулаарал болон ой хөвчийн хэмжээ багасч байгаа зэргээс шалтгаалан мэлхийний биеийн хэмжээ жижгэрч байгааг Пуэрто Рикогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тус арлын хойд хэсгээр нутагладаг хоёр төрлийн мэлхийнд хийсэн судалгаагаар навчит ойн хэмжээ нь 20 хувиар багассан орчинд амьдарч буй мэлхий уугуул нутаг нь сvйдээгvй орчинд амьдардаг мэлхийнээс 5-10 хувиар жижгэрсэн гэсэн дvгнэлт хийжээ. Гэхдээ судлаачид уг хоёр нутагтны биеийн хэмжээ жижгэрч байгаа нь чухам сайн, муу алин болохыг хараахан тогтоогоогvй байна. Жижиг биетнvvд биеэ хамгаалах, гамшгаас зугтах зэрэг давуу талтай ч давжаарсан шалтгаан нь нэгэнт байгалийнх биш учир сөрөг vр дагавартай байж мэднэ гэж эрдэмтэд тvгшиж байна.

Тагтаа vйлдлээ дvгнэж чаддаг
Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Затанабэгийн ахалсан багийнхан Columbia liyia тагтаанууд аливаа vйлдлийг vнэлж цэгнэж чаддаг болохыг тогтоожээ. "Animal Cognition" сэтгvvлд нийтэлснээр хvн, халим, заан ийм чадвартай байдаг бөгөөд эдгээр амьтад гэрэл зурган дээрх хvмvvсийн царай зvс болон янз бvрийн зураачдын зургийг ялгах чадвартай байдаг байна. Тиймээс биологичид эл судалгааг гvнзгийрvvлэн таван тагтааг сонгон авч гурван видео бичлэг vзvvлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг/толинд өөрийгөө харж байгаа шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн хэдэн минутын өмнөх vйлдлийг нь, гурав дахь нь туршилт болохоос хэдэн цагийн өмнө авсан бичлэг байв. Судалгаа хоёр vе шаттай явагдаж тагтаанууд бичлэг дээрх анхны бөгеөд сvvлийн vйлдлvvдээ төвөггvй санаж байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Судалгааны vр дvнд тагтаа 5-7 минут хvртэлх vйлдлийг эргэн санах чадвартай нь батлагдсан аж.

Наймаалж зургаан гар, хоёр хөлтэй
Наймаалжийн найман тэмтрvvлийн зургаа нь гар, хоёр нь хөлний vvрэг гvйцэтгэдэг болохыг биологичид тогтоожээ. Европын 16 далайд хоёр мянган ажиглалт хийсний дvнд эрдэмтэд ийм дvгнэлт хийжээ. Наймаалжнууд хос гурван тэмтрvvлээрээ янз бvрийн биетийг барихад ашигладаг аж. Наймаалжийн урд зургаан тэмтрvvл гарын vvрэг гvйцэтгэдэг бол арын хоёр нь хөлний vvрэгтэй гэж хэлж болно. Наймаалжинд зvvн болон баруун гэсэн ойлголт байхгvйгээрээ хvн болон бусад амьтдаас ялгаатай. Энэ нь тvvнд харааны хувьд асуудал vvсгэдэг байж магадгvй гэж эрдэмтэд vздэг.

Хамгийн жижиг могой
Хамгийн уртдаа 10 см-ээс хэтэрдэггvй утсан могойн нэн ховор төрлийн шинэ зvйлийг Карибын тэнгист орших Барбадосоос нээжээ. Судалгааны багийн ахлагч Пенсильваны их сургуулийн биологич Блэйр Хежес өмнө нь мэлхий, гvрвэлийн төрлийн хамгийн бяцхан зvйлийг нээснээрээ алдаршсан хvн юм. Дэлхийн хамгийн жижиг могой Барбадос арлын зvvн хэсэгт буюу өтгөн ой ширэнгэтэй бvсээр нутагладаг аж. Дэлхийн уур амьсгалын дулаарлын хамгийн хний хохирогчид нь энэ төрлийн утсан могой гэж судалгааны багийнхан vзэж байгаа юм. Хамгийн жижиг могойг өмнө нь олж илрvvлээд байсан ч нарийвчлан судалж, шинжлэх ухааны хуудсанд vлдэх замыг нь нээж байгаагийн хувьд Б.Хежесийн судалгаа онцлог юм. Тэрбээр бяцхан утсан могойн идэш тэжээл, нөхөн vржихvйг судлах ажлаа эхлээд байна.

с богино зайд саадгvй тvрvvлнэ. Булчинлаг ч туранхай эл амьтан тун шаламгай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: