Олгой хорхой

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Энэ удаад би говьд байдаг олгой хорхойн тухай өгvvлэхийг хvссэн билээ. Олгой хорхой бол нэг метрийн хэрийн, бvдvvн гэгч хиамтай төстэй амьтан бөгөөд
говийн зэлvvд алс нутгаар туйлын ховор тохиолдоно. Бие нь атирч тэнийхийн огцом хvчээр ойр ойрхон vсрээд байх шиг хөдөлж явах ба могой гэхэд могой биш харин бvдvvн том өт хорхой мэт vзэгдэнэ. Хөл толгой, нvд ам гэхээр юм юу ч ялгарч харагдахгvй. Тэр ч бvv хэл хөдөлгөөнгvй vед нь хаашаа хараад хэвтэж байгааг нь мэдэх нөхцөлгvй. Аль ч талаасаа их л мохоо мөлгөр. Орчин тойронд нь олж vзэхэд шаргал саарал зvстэй, энэ амьтан маш хэрцгий догшин, ямар нэг амьтан ойртож ирвэл жигтэй уурлаж байх мэт болж цэнхэртэн хөхөрч сvvлдээ бvр хөв хөх болж хувирна. Олгой хорхойд хvчтэй биохимийн процесс явагддагийг нэг жишээ энэ юм. Ойртон очиж уурыг нь хvргэсэн гашуун баримт байдаг. 50-иад жилийн өмнө Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгаар явсан нэг жинчин олгой хорхойтой тааралдаж. Хэвтэж байсан өнөө олгой хорхойг тойроод жинчин яваад байж. Олгой хорхойн эрчлэн эрчлээд байж. Гэтэл буун дуу гаруу гэлтэй чимээ сонсогджээ. Харсан чинь дөрвөн хунз цай тэгнэсэн нэгэн ат нь дундуураа тасраад ойчжээ. Хvн харах аргагvй улаан цус... олгой хорхой харважээ.

Жинчин олгой хорхойн уурыг хvргээд ийм муухай гашуун зовлон газар дээрээ vзсэн тухайгаа ярьж байсан юм. Олгой хорхой уураа хvрсэн vедээ өрөөлийг ч өөрийгөө ч золиослодог амьтан гэдгийг говийнхон анддаггvй учраас олгой хорхойноос аль болохоор тааралдахгvй хол эмээж явдаг. Нууцлаг бөгөөд аюултай энэ амьтан усгvй цөлд амьдардагаас гадна нутгийн ард олон тvvний байдаг газрыг тодруулж мэдэх нь битгий хэл муу ёр гэж жийрхэж дайжиж явдаг тул нэг нь ч судлаачдын гарт оролгvй өдий хvрчээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: