Хачирхалтай vзэгдэлvvд
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Ертөнцөд тайлбарлагдах болон vл тайлбарлагдах олон гайжамшиг бий. Байгаль эх гэдэг итгэж дасч vл болмоор хачин жигтэй vзэгдлvvдийг бий болгох нь элбэг. Тэгвэл эдгээрээс хамгийн хачирхалтай vзэгдлvvдэд юу юу багтах бол?Загасан бороо
Элдэв төрлийн амьтнаар бороо орох хачирхалтай vзэгдлvvд зарим нэг оронд болдог тухай баримт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь цаг агаарын харьцангуй ховор vзэгдэл юм. Гэтэл Гондурас улсын хувьд ийм vзэгдэл байнгын болсон тухай энд өгvvлье. Тус улсад жил бvрийн тав, зургадугаар сарын зааг дээр тэнгэрт өтгөн хар vvл хуралдаж, аянга цахилгаан тvчигнэн, хvчтэй салхи 2-3 цагийн турш vлээж, маш ширvvн бороо ордог. Хамгийн хачирхалтай нь байгалийн энэ vзэгдэл зогсмогц газар дээр хэдэн зуун амьд загас vлддэг аж. Харин тэдгээрийг нутгийн иргэд тvvн авч хоол хvнсэндээ хэрэглэж заншжээ.
Кататумбо аянга
Байгалийн энэхvv vзэгдэл нь байнга ямар ч дуу авиагvй, аймшигт цахилгаан цахилдагаараа онцгой. Эл цахилгаан нь ойролцоогоор таван километрийн өндөрт vvсдэг. Газар тэнгэрийг нийлvvлэх мэт чимээгvй ийм цахилгаан жилд 140-160 шөнө, өдөр бvр 10 цаг тасралтгvй, ингэхдээ цагт 280-300 удаа vргэлжилдэг байна. Венесуэлийн Маракайбо хэмээх давст нуур дээр болон Кататумбо гол дээр их төлөв ажиглагддаг эл vзэгдлийг Кататумбо хэмээн нэрлэсний учир ийм.
Тас хар нар
Дани улсад хаврын улирал ирэхэд байгалийн нэг гайхамшигт vзэгдэл тохиолддог гэнэ. Сая гаруй тооны хар тодол шувуу нvдний хараа vл гvйцэм их сvрэг болон цугларч, нар шингэхээс цагийн өмнө тэнгэрийг бvрхэн нисдэг байна. Даничууд эл vзэгдлийг "Хар нар гарах" хэмээн нэрлэдэг. Эл өвөрмөц vзэгдлийг хаврын эхэн сард буюу гурваас дөрвөн сарын дунд vе хvртэл ажиглах боломжтой гэнэ.
Хамгийн урт далайн долгион
Дэлхийн хамгийн урт далайн долгион Бразиль улсад жилд хоёр удаа болдог. Хоёр, гуравдугаар сарын хооронд Атлантын тэнгисээс давслаг, хvчтэй уены тvлхэлт Амазонк голыг чиглэж тус голын урсгалтай тулгардаг байна. Энэхvv "уулзалт"-ын дvнд маш урт долгион бий болж зургаан метр хvртэл өндөрсдөг ажээ.
Модноо явагч ямаа
Дэлхийн аль ч оронд бус зөвхөн Маррокод л ямаанууд газраар бэлчих бус модод дамжин хооллодог. Ямаанууд сvрэглэн мод дамжиж модны ургамлаар хооллодог төдийгvй гоо сайхны зориулалтаар ашигладаг самартай модны навч, цэцгээр хооллож "тансагладаг" гэнэ. Тус улсын малчид ямаан сvргээ талаар бус ой модоор хариулах нь хэвийн vзэгдэл аж. Харин ямаан сvргийг модноос буухад хvмvvс тэдний vлдээсэн самрыг цуглуулдаг байна. Гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэгчид энэ самраас залуужуулах бичил элемент бvхий гайхамшигт тосыг гарган авдаг.