Хачирхалтай vхлvvд

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Хvний амъдрал хачин жигтэй явдлаар дvvрэн. Хvмvvс ихэвчлэн хөгширч эсвэл өвчнөөр нас барахын зэрэгцээ, эмгэнэлт vхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд opoмгvй, этгээд хачин vxлvvд бас тохиолддог аж.
Тэдгээрийн зах зураас сонирхвол:

ХОГ ГАЙ ЧИРДЭГ

Ах дvv Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангуй айна. Бvр хулгайчаас сэргийлж олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт vхсэн хvн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогш арай гэж нэвтрэв.

Дvvрэн хогтой зочдын өрөөнд Гомер vхсэн хэвтэж байсан ч ах нь олдсонгvй. Харин гэрээс нь хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас маш ойрхон зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж vхсэн аж. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлсч нас баржээ.

САХЛАACAА БОЛОВ/b>
Австрийн иргэн Хане Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал нь тvvний амийг авах тавилантай байж. 1567 онд хотод тvймэр гарах vед тэрбээр зугтаж яваад сахлынхаа vзvvр дээр санамсаргvй гишгэж унаад хvзvvгээ хугалж нас баржээ.

АЖИЛДАА ЭРТ ИРЖ БОЛОХГVЙ
Алдартай виски vйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эрт иржээ. Тэрбээр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт vрэвсэл болсны улмаас нас нөгчсөн аж.

VРТ ОРООЛТ ХVЗVV "ОРООНО"
1927 онд орчин vеийн бужгийн "загалмайлсан эх" Айседор Дункан задгай машинд суугаад хотоор давхйж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргvйгээр дугуйнд орооцолдчихов. Бvсгvй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хvмvvс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсон байлгvй яахав.

УДИРДААЧИЙН ДОХИУР VХЭЛ ТЭЭВ
Удирдаач Жан-Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV-д зориулж бичсэн "Те Deum" бvтээлийг тоглож байхдаа дохиураараа хөлийнхөө хурууг цохин гэмтээжээ. Гэвч тэрбээр эмчлvvлэхээс татгалзан vргэлжлvvлэн тоглосоор. Гэтэл гэмтсэн хуруу нь vрэвсч идээлэн аминд нь хурчээ. Амиа золиослон байж тоглосон өнөөх сvлд дуулал нь Людовик хааныг тvргэн эдгэрэхэд зориулсан бvтээл байсан гэдэг.

АМИАРАА ӨМГӨӨЛСӨН НЬ
1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Тvvний өмгөөлж байсан Томас Макгэхан гэгчийг бааранд хамт архидсан Том Майерыг алсан гэж буруутгаж байж. Өнөөх өмгөөлөгч маань Том Майер буугаа хуйнаас гаргахдаа санамсаргуй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, яриагаа vнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч буудав. Гэтэл буу сумтай байснаас, өмгөөлөгч өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн vхэл Томас Макгехан vнэхээр буруугуй гэдгийг Тангарагтны шvvхэд итгvvлж чадсан байна.

САРНЫ ДYРСИЙГ ТЭВРЭХ ГЭЭД...
Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд их дуртай байв. Бvр усанд туссан сарны дvрсииг тэврэх гэж оролдоод завинаас унаж, Янзцы голд живэн харамсалтайгаар амиа алдсан аж.

VХЛЭЭ БЭЛТГЭСЭН НЬ
1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шvхэр ч болдог бvтээгдэхvvн хийв. Тэгээд тvvнийг туршихаар
Эйфелийн цамхгаас усрэв. Уг нь сvрлэн хvн ашиглах гэж байснаа сvvлчийн мөчид гэнэт өөрөө vсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь тvvний шvхэр дэлгэгдээгvйгээс амиа алдсан юм.

ЭФИРТ АМИА ХОРЛОГЧ
Кристин Чаббак эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бvсгvй сэтгэл гутралд автсан vедээ 1974 оны долдугаар сарын 15-ны өдрийн шууд эфирийн найм дахь минутад "Хэн нэгний урссан цус, аймшигт vхлийг та бvхэнд хамгийн тvрvvнд харуулахын төлөө бvхнийг хийдэг "Channel 40's" сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та бухэн телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна" гээд гар буу шvvрэн авч өөрийгөө буудан хороожээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: