Хорвоо дээр ер нь юу л болоод байна даа? Бидний дунд мутант төрөөд байна уу?

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Vнэхээр эдгээр зургийг харсан хэний ч сэтгэл арзас хийх болов уу?

Энэ дөрвөн настай хятад жаал vл мэдэгдэх өвчнөөр шаналж байна. Тvvний зvрх нь өөр байрлалд «ургажээ». Эмч нар одоогоор хvvгийн зvрхийг хэвийн болгох мэс засал хийхээр төлөвлөж байгаа аж.


Дөнгөж төрсөн бяцхан хvv хөлөндөө найман хуруутай. Хоёр хөлнийх нь нийлээд 16 хуруу. Тэгээд хөлийнх нь тавхай дээшээ харсан байрлалтай төржээ.

Twinkle Dwivedi хэмээх энэ охин патологи хэлбэрийн хачирхалтай өвчтэй. Зvгээр байхад л тvvний биеийн бvх хэсгээс цус гарна. Анагаах өнөөг хvртэл охины энэхvv өвчиний талаар ямар нэгэн тайлбар, дvгнэлт өгч чадаагvй байгаа билээ.

Хэт таргалсан Susie Alonso бvсгvй. Тэрээр хагас жил хэвтэрт байхдаа 300 кг хvртлээ таргалжээ.

15 настай Lai Thi Dao охин Вьетнамд төрсөн. Амжилттай хагалгааны дараа тvvний нvvрэн дээрх хавдарыг авчээ. (мэс заслын дараах зураг)

Энэ хоёр толгойтой хvvхэд 2008 онд Бангладешд төрсөн. Хэдийгээр эмч нар хvvхдийг хэвийн байдалд оруулах мэс засал хийхээр төлөвлөсөн ч эцэг эхэд нь шаардлагтай мөнгө байхгvй аж. Тvvнийг эмнэлэгээс гарган авч явсан ч хэдэн өдрийн дараа хvvхэд нас баржээ.

Linda Rittenbach хэмээх 58 настай энэ эмэгтэйн гэдэснээс 60 кг жинтэй хавдар гарчээ.

нэгэнтээ олны танил болоод байгаа Thomas Beatie хэмээх энэ залуу өмнө нь эмэгтэй хvн байсан. Тэр одоогоор хоёр дахь хvvхдээ төрvvлэх гэж байна.

«Заан хvн» гэгддэг James O'Neal шанлалт өвчнөөсөө болон нvvрнийхээ хэлбэрийг бvрэн алджээ. Тvvний найз нөхөд нь эмчилгээнд нь зориулан сайн санааны санг байгуулаад байгаа ажээ.

15 настай Jingle Luis охины хөлний тавхай нь эргэсэн аж. эмч нар тvvнд тусгай протез хийж өгөхөөр тэрээр зөв алхаж явдаг болох аж.

Хоёр нvvртэй охин Энэтхэгт төржээ. Тvvнийг бурханы илгээлт гэдэг байна. Гэсэн ч эцэг эх нь болон тусламжийн байгууллага охинд мэс засал хийхэд шаардлагтай мөнгийг цуглуулж эхлээд байгаа гэнэ.

Huang Chuncai хэмэх энэ залуу хоёрдахь хагалгааныхаа дараа амарч байгаа нь. Тvvний энэ хавдар одоогоор 10 кг болоод байгаа энэ гэнэ. Хагалгаанаас өмнө 23 кг татаж байжээ.

өдгөө 25 настай Sasha Gardner хэмээх энэ царайлаг бvсгvй төрөлхийн баруун чихгvй ажээ. Ийм төрөлт 6-12 мянгад нэг тохиолддог аж. Харин эмч нэр тvvнд чих шилжvvлэн суулгажээ.

Хятадын нэгэн эмнэлэгийн эмч нар 11 настай Ren Xin-ий нуруун дээр ургасан гуравдахь гарын судалж байна. Хятадад ийм тохиолдол 20 орчим бvртгэгдсэн байдаг.

Хоёр настай энэтхэг охин Lakshmi. Охин дөрвөн гар, дөрвөн хөлтэй төржээ.
Тvvнийг гэр бvлийнхэн нь Шива бурханы сахиусан тэнгэр гэдэг байна.


















 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: