Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Улаанбаатар хотоос баруун урагш 180 орчим км зайд Төв аймгийн Бvрэн сумаас зvvн хойш 30 километрт орших Шуулайн "Хvйтэн ухаа" хэмээх газар энэ сарын 19-ний өдөр vдээс хойш хоёр хэсэг солир унажээ.
Нутгийнхны яриагаар унасан сансрын биетvvдийн том нь ойролцоогоор хоёр тоннын төмөр ёмкосны дайтай байжээ. Сансрын биет нь төмөр бөгөөд ямар металл болох нь одоогоор тодорхойгvй байна.

Мөн уг газраас 6-7 км-ын зайд тус сумын малчин Ш.Батчулууны өвөлжөө буюу "Мангад" хэмээх газрын хяр хамар дээр 20 литрын багтаамжтай тогооны тагны тойргийн дайтай, арван кг орчим жинтэй бөөрөнхий хэлбэрийн жижиг солир бас унажээ. Очиж vзсэн нутгийнхан буюу Бvрэн сумын Засаг дарга Р.Очирбатын яриагаар том нь хоёр тонн орчмын бөмбөлөг хэлбэртэй шатсан төмөр байсан байна. Унахынхаа өмнө агаарт шуугасан их дуу чимээ гаргаж байсан бөгөөд газарт буухдаа аймшигтай чанга дуу сонсогдсон гэж өгvvлж байна.

Сансрын биетийн унасан газар нь уулын чулуулаг, хяр газар байсан учраас газрын хөрсөнд гvн шигдээгvй аж. Гэхдээ газар нь хонхойсон байна. Солир унасан газар нь цасгvй хар газар байжээ. Солир унахыг нь харсан оторчны яриагаар өдөр байсан болохоор гал утаа харагдаагvй, ойртож очиход халуун нөөлөг өөдөөс төөнөж байх шиг санагдахаар ойртох боломжгvй байсан байна.

Том, бага хоёр солир хоёулаа дотроо хөндий хоосон байжээ. Том солирыг хөдөлгөж дийлээгvй бөгөөд жижгийг нь Бvрэн сумын Засаг дарга Р.Очирбат УАЗ 469 машинд ачиж, сумын төвд хvргэсэн байна.
Солир унахад азаар хvн, мал амьтан өртөж, гэмтэж бэртээгvй байна. Бар жилтэйгээ золгонгуут ийнхvv байгалийн сонин vзэгдэл болсонд нутгийнхан бэлэгшээж, сайхан жил гарлаа хэмээн хэлэлцэж сууна.
Дугаар шилжих мөчид Төв аймгийн Онцгой комиссынхон уг сансрын биетийг хамгаалалтанд авахаар Бvрэн сумыг зорьсон бол бага сансрын биетийг нь сумын Засаг дарга өрөөндөө байрлуулж цагаан хадаг тавиад байгаа ажээ.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: