Саддам Хусейн

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс

Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейн

Саддам Хусейн Монголд хэлмэгдүүлэлт ид гаарч байсан үед буюу 1937 оны 4-р сарын 27-нд Иракийн Тикрит хотод ядуу тариачны гэр бүлд төржээ. Саддамын эцэг нь хүүгээ орчлонд мэндлэхээс хэдхэн хоногийн өмнө нас барсан аж. Жаалхүү эцгийнхээ ах армийн офицер Хайралл Тальфахын гэрт хүмүүжиж эхлэв. Учир нь түүний эх нас барсан нөхрийнхөө ахтай гэр бүл болжээ. Харин Хайралл гэгч нь Английн эсрэг тэмцэж 5 жил шоронд суусан этгээд байлаа. Саддамын үзэл бодлыг ерөөсөө тэр л зохицуулсан юм.

1955 онд Тикритэд ерөнхий боловсролын сургууль төгсөж 18 настай Саддам Хусейн Багдад хотноо дунд сургуульд сурч эхлэв. Түүний улс төрийн үйл ажиллагаа нь эндээс л эхэлж төр засгийн эсрэг жагсаалд оролцон 1957 онд Арабын Сэргэн Мандалтын Намд /арабаар БААС гэнэ/ элсчээ.

1958 онд хурандаа Абдель Керим Касимын удирдсан цэргийн эргэлтийн үр дүнд Ирак улс тусгаар тогтнолоо зарласан боловч шинэ засгийн тэргүүн БААС намынхны хооронд цус асгаруулсан мөргөлдөөн үүсэв.

Энэ хэрэгт оролцсоныхоо төлөө 6 сар шоронд суусан Саддам дөнгөж чөлөөлөгдмөгцөө Касимын амь насыг хөнөөх үйл ажиллагааг удирдаж түүнийг шархдуулсан боловч алж чадсангүй. 22 настай Саддам Касимын 2 бие хамгаалагч болон өөрийнхөө 2 нөхрийг устгаж амжжээ. Тэрээр хөлөөрөө шархадсан боловч зугтаж амжсан агаад нууц байранд ирмэгцээ хутгаар хөлөндэх сумаа өөрөө огтлон авч байсан аж.

Касимын амь насыг хөнөөхийг завдсан учир Саддамд цаазаар авах ял оноосон тул 24 настай 24 настай залуу эр намын нөхдийнхөө хамтаар Сири, Египетээр дэмий тэнэж дунд сургуулиа төгсөж, 1962 онд Кайрын их сургуулийн хуулийн ангид элссэн боловч нэг жил ч суралцаж чадсангүй.

Учир нь Иракт 1963 оны 1-р сард Касимын засгийн газрыг түлхэн унагажээ. Ийнхүү төрийн эргэлтийн гол хөдөлгөгч хүч нь БААС нам байсан ажээ. Саддам ч эргэн ирж мөрдөн байцаах хороог толгойлов.

Энэ хорооны үүрэг нь шинэ засгийн газрын эсрэг үзэл бодолтонгуудыг илрүүлж устгах явдал байсан юм.

1963 оны 5-р сарын 5-нд Саддам өөрийн өсгөж бойжуулсан нагац Хайраллын охин өөрөөсөө 2 эгч Саджимтай гэр бүл болжээ. Хэдийгээр гэр бүлтэй болсон ч тэрбээр огтхон ч засарсангүй. Саддам үзэл бодолдоо үнэнч үлдсэн юм.

Саддамын гэр бүлийнхэн: Түүний хоёр хүүг Удай болон Кусай гэдэг байсан бөгөөд АНУ-ын цэрэг Иракийг эзлэх үеэр алагдсан юм шиг байгаа юм.

БААС-ын гишүүд засгийн эрхэнд удаан байж тэссэнгүй. Ерөнхийлөгч Ареф БААС-ын гишүүдийг алгуурхан түлхэн зайлуулж 1964 онд Саддам Хусейныг баривчилж Багдадын төв шоронд хорьжээ.Ийнхүү тэрээр 2 дахь удаагаа шоронд орох нь тэр.

Гэвч Саддам намын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байлаа. 1966 онд шоронгоос оргож 1966-1968 онд БААС намын үйл ажиллагааг ил явуулж хагас цэргийн зохион байгуулалттай *Намын цагдаа* гэдэг байгууллага бий болгож чаджээ.

Энэ олон жил Саддамын ажлын арга барил сэтгэлгээний хэвшинжийг бүрдүүлж өгчээ.

Хүрээлэн байгаа хүмүүстээ үл итгэх болгоомжлох, ойлгогдохгүй байх хэрцгий догшин аашлах зан чанар нь энэ жилүүдэд л төлөвшин бий болов.

1968 оны 7-р сард БААС намын армийнхны дэмжлэгтэйгээр ээлжит төрийн эргэлт хийлээ.

Саддам Хусейн танкан дээр зогсон ерөнхийлөгчийн ордон руу орж байсан аж. БААС-чууд төрийн эрхэнд гармагцаа улстөрийн эсрэг үзэлтнүүдээ хядаж эхэлсэн юм.

Багдадад болон хилийн чанад руу оргож амжсан олон хүнийг хөнөөжээ. Саддам энэ хэрэгт биечлэн оролцох төдийгүй удирдан зохион байгуулж байв.

Цэргийн эл эргэлтийн дараа байгуулагдсан хувьсгалт командлалын Зөвлөлийн орлогч даргаар сонгогдсон Саддам улс орондоо эрх мэдлээрээ 2 дахь хүн нь болж чаджээ.

Гэвч 1979 онд нам төрийн тэргүүн оргилд гарснаар түүний байр суурь бэхэжсэн ажээ.

Генерал Хасан Айль Бакрагийн биеийн эрүүл мэндийн байдлаас болжтэрбээр Зөвлөлийн дарга, Зэвсэгт  хүчний Ерөнхий командлагч БААС намын бүс нутгийн удирдлагын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Мөн энэ онд тэрээр маршал цол хүртжээ.

1976 оноос эхлэн Саддам Хусейн улс орон дотроо нийгэм эдийн засгийн олон арван үүсгэл санаачилга бий болгожээ.

Хүн амын баян хоосны ялгааг арилгах, орон сууцны хангамж болон аль хэрэгцээтэй салбарт нүсэр хөрөнгө оруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаяж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын тухай хууль батлах зэрэгт бие хайргүй зүтгэжээ.

Барууны судлаачдын үзэж байснаар энэ бүхэн нь Хусейн байнга давтагддаг төрийн эргэлтээс айж болгоомжилсон хэрэг байлаа. Намын цагдаагийн 500 мянган хүн улс орны чухал чухал обьектуудыг эзэмшин хамгаалдаг байжээ.

Саддам Хусейн хуучин ЗХУ-ын найдвартай түнш нь 10 гаруй жил байж тэдний зэвсгээр шүдээ хүртэл зэвсэглэж амжсан юм. Арми нь ч дэлхийн шилдэг армид тооцогдох болсон юм. Цэрэг офицерууд нь ч дээд зэргийн хангамжинд багтдаг байжээ.

Гэвч Саддам Хусейн байнгын дарамтанд амьдардаг байжээ. Тэрбээр амь насыг нь хөнөөхөөс айж төрөлх хот Тикритээс өөрийн сонгож авсан хэдэн зуун бие хамгаалагчаар хүрээлүүлдэг байжээ.

Мөн гадаадын албан ёсны төлөөлөгчид ч Саддам хусейнтэй уулзах үедээ нарийвчилсан үзлэгт орж хувцсаа бүрэн сольж уулзах өрөө рүү морилдог байсан байна. Хоолонд нь хор хийсэн эсэхийг нь шалгадаг тусгай шалгагч хажуудаа авч явдаг ганцхан ерөнхийлөгч байсан нь Саддам ажээ.

Аль нэгэн улс хот руу явахдаа хэдэн арван ижил онгоц, машин зэргийг хөлөглөж болзошгүй дайралтаас хамгаалдаг байжээ.

1989 онд Иорданий хаан Саддам Хусейныг Амманы нисэх буудал дээр хүлээн авах гэж зогсохдоо ерөнхийлөгчийн сүлдтэй хэдэн арван хоосон буусны хойно Саддам Хусейн хувийн жижигхэн онгоцноос гарч ирэхийг үзээд мэл гайхсан гэдэг.

Түүний талаар олон арван цуурхал тарж байснаас заримыг нь дурьдвал:

Түүний мэдэлд бүхий л хэрэгцээт зүйлээр өвч тоноглосон нууцлагдсан хэдэн арван шилтгээн, нуувч газар доорх хоргодох байр ч бий аж.

Германы нэгэн инженерийн тусламжтайгаар баригдсан тийм нэгэн байрны талбай нь 1800 метр квад, хананы зузаан нь 2 м, орох болд хаалганы хүнд нь 3 тн байсан гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: