Австралийн Сиднейн дуурийн байгууламж

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг


Австрали улсын билэг тэмдэг саяхан болтол кенгеру байсан бол өнөөдөр Сидней хот дахь Дуурийн театрын барилга тус улсын нэрийн хуудас болжээ. Тэрхvv дуурийн театр Сидней хотын усан зогсоолын зvvн хажууд байрлах ба тvvний дун санагдуулсан хөнгөн цагаан дээврvvд хотын аль ч өнцгөөс харагдана. Дуурийн театрын шинэ барилгын төслийн уралдааныг 1954 онд зарлахад 32 орны 233 уран барилгач оролцжээ. Данийн 29 настай уран барилгач Йорн Устцоны ирvvлсэн маш өвөрмөц, туйлын эрсдэлтэй төслийг vзээд уралдааны дvнг гаргах олон улсын зөвлөл ихээхэн маргалджээ. Хамгийн өндөр нь 60 метр цувран орших арван суврага нь практик ач холбогдолгvй, гадаад дотоод зай хоорондоо уялдаа холбоогvй байна, дөрвөн талтай өндөр хайрцаг хэлбэрийн байшинг шувууны далавчийг. дvрсэлсэн дээвэртэй хийсэн байна гэх зэргээр энэхvv төслийг өөлөн шvvмжилжээ. Гэвч удтал хэлэлцэн маргалдсаны эцэст энэхvv төслийг баталж урьд нь хэн ч таньдаггvй байсан данийн уран барилгач залуу нэрд гарчээ.

Ингээд баталсан төслийг амьдрал дээр хэрэгжvvлэх ажил эхлэх vеэс олон бэрхшээл саад тулгарлаа. Дуурийн театрын барилгыг барихад зарцуулах хөрөнгө мөнгийг хэлэлцэн батлах, барилгын ажлын явц дунд хөрөнгийг нэмэх асуудал гарахад Сидней хотын бараг бvх иргэн санал бодлоо хэвлэлээр илэрхийлэх гэх зэргээр ямар нэг хэмжээгээр оролцсон гэж болно. Анх 7 сая ам, доллар төсөвлөж 1963 онд барьж дуусгахаар тооцоолсон ч барилгын ажил сунжирч бараг арван жил vргэлжилж зарлага нь 100 сая ам.долларт хvрчээ.

Барилгын ажил vнэхээр бөөн хэрvvл маргаан дунд явагдсан гэж болно. Ерөнхий уран барилгач Йорн Устцон vргэлжийн хэл амнаас залхаж 1966 онд нутаг буцсан ажээ. Бетондсон том далбаануудыг анх төлөвлөснөөр барьж болохгvй нь нотлогдож тvvнийг өөрчлөхийн тулд нийт төслийг бас өөрчлөх шаардлага гарчээ. Барилгын техникийн бvх асуудлыг шийдвэрлэхийн тулд цахим тооцоолуураар хvний санаанд багтамгvй асар их тооцоо хийсэн. Энэхvv барилгын эцсийн төсөл нь данийн уран барилгач Й.Устцоны ялалт төдийгvй тvvний зоримог мөрөөдлийг бодит зvйл болгож чадсан австралийн дөрвөн уран барилгачны гавьяа байсан юм.

1973 оны аравдугаар сарын 20-нд болсон Дуурийн театрын барилгын нээлтийн ёслолд Английн хоёрдугаар Елизавета хатан хаан ирж оролцсон билээ. Энэ барилга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сvрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн vздэг юм. Дуурийн театрын барилга руу усан онгоцны тавцангаас харахад далавчаа дэлгэн хөөрөх гэж байгаа цаглашгvй том цагаан хунг санагдуулна. Шөнийн гэрэлд бvр сайхан vзэгдэнэ.

Английн улсын эзэмшил нутаг байсан энэ улсын анхны амбан захирагчийн анд найз нутгийн уугуул иргэн Беннелонг Пойнтийн нэрийг авсан усан онгоцны зогсоолд Дуурийн театрын барилга оршино. Дуурийн театр 2,2 га талбайд байрлана, дээврийн далбаанууд нь нийтдээ 161 мянган тонн хvнд, 67 метр өндөр тэдгээрийг наранд гялтганадаг швед хавтангаар гадарласан байна.

Театрын барилгын газар дээр харагдах хэсэгт симфони хөгжмийн концерт, дуурийн хөгжим, цөөхvvл хөгжим, драмын жvжгийн тоглолтод зориулсан таван том танхим байна. Барилгын дотор талыг уран барилгад "сансрын эрин зууны готик" гэж нэрлэсэн дэгээр янзалжээ. Энэтеатрт дэлхийд хамгийн том театрын хөшиг өлгөжээ. "Нар, сарны хөшиг" нэртэй энэхvv хөшгийг австралийн зураач Коберний зургаар Франц улсад Обюссоны хивсний дэгээр нэхсэн байна. Хөшигний хоёр хэсэг тус бvр нь 93 метр хавтгай дөрвөлжин талбайтай ажээ.

Концертын танхим дахь 10500 хоолойтой бадралт баг бишгvvр хөгжим дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Дуурийн танхим нь 1550, концертын танхим нь 2700 vзэгчийн суудалтай юм. Дуурийн театрын барилга дотор номын сан, киноны танхим, зоогийн газар, баар, жvжигчдийн тоглолтын бэлтгэлийн жар орчим тасалгаа бий.

Дуурийн театрын ойролцоо урьд нь Сидней хотын билэг тэмдэг байсан хотын оршин суугчдид "хувцасны өлгvvр" гэж нэрлэсэн усан онгоцны зогсоолын гvvр байна. Энэ гvvрний гулдан хаалга vнэхээр гоёмсог билээ. 1932 оны тавдугаар сарын 19-нд ашиглалтанд орсон энэ гvvрийн төслийг австралийн инженер Ж.Ж.Брэдфилд хийсэн учир Брэдфилд хайвэй нэртэй болжээ.
Дуурийн театр, усан онгоцны зогеоол, гvvр гурав нэгдмэл цогц юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: