Хамгийн том нууцыг агуулсан газар

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Дэлхий дээр Лох-Несс нуурын vлэг гvрвэл, Тунгусийн солир унасан ой, Египетийн пирамидууд зэрэг нууцлаг, өвөрмөц газар олон байдаг.

Тэдгээрээс хvн төрөлхтний тvvхэнд тайлагдаагvй нууц хэвээр vлдсэн нэгэн газар нь Тунгускийн солир унасан ой юм. 1908 оны зургадугаар сарын 30-ны жирийн нэг өдөр аварга том гал дvрэлзvvлсэн бөмбөлбөг хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгvй нисч найман километрийн өндөрт дэлбэрчээ. Хvчтэй дэлбэрэлтийн vед 1100 квадрат метрийн орчмын тайгын мод, ан амьтад, хvмvvс устаж алга болсон гэдэг.

Энэ vйл явдал нь Енисей мөрний баруун салаа Тунгуска голын сав газарт болжээ. Тухайн vед олон улсын шинжээчид солирыг шинжилж vзсэн ч тодорхой дvгнэлтэд хvрч чадалгvй мухардалд хvрсэн. Тэр цагаас хойш цөөнгvй шинжилгээ судалгаа хийгдсэн ч юу болсон талаар хэн ч тайлбар хийж чадахгvй байна.

Зарим эрдэмтэд аварга том солирын нэг хэсэг гэж vзсэн бол харь гаригийн биет хэмээн тайлбарласан судлаачид ч байжээ. Хэрэв солир унасан бол тэнгэрт биш газар дээр дэлбэрэнэ. Мөн харь гаригийн биет сансарын хөлөг дэлбэрсэн бол шатахуун болон цацраг туяаны мөр vлдэх ёстой ажээ.
Гэтэл ямар ч ул мөр дэлбэрэлт болсон газар vлдсэнгvй Тунгуск нууцаа хадгалсаар...


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: