Шинжлэх ухааны гурван худал

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Эрдэмтэд худлаа гэдгийг нь эрт тогтоосон боловч хvмvvс итгэсээр байдаг олон домог яригддаг. Тэдгээрийн хамгийн тvгээмэл гурвыг 
Америкийн "Шинжлэх ухаан" сэтгvvл нэрлэжээ. Жагсаалтын гуравдугаарт, Германы палеонтологич Райнер Протшфонын олсон олдворын тухай баримт бичигджээ. Тэрбээр неандертальчууд болон орчин vеийн хvнийг холбох эртний хvний араг ясны олдвор олсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэвч тvvний олдворыг эрдэмтэд судалж vзсэний vндсэн дээр Райнер уг олдвороо шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарих гэж хиймлээр "хөгшрvvлсэн" хэмээн дvгнэсэн бөгөөд эл олдвор 7,6 мянган жилийн настайг ч тодруулсан байна.
Хоёрдугаарт, хvний vндсэн эсийг хуулбарлан бvтээх туршилтын ажил бичигджээ. Эл ажлыг Сөvлийн vндэсний их сургуулийн ахмад профессор ВуСукХван гардан туршсан гэж шуугиж байсан. Гэвч хожим нь эрдэмтэн vндсэн эсийн оронд биеийн энгийн эсийг загварчилсан болох нь тогтоогдож шинжлэх ухааны худал туршилт хийсэн хэмээн буруутгагдсан. Жагсаалтын нэгдvгээрт, дэлхий дахинаа алдартай, сэтгэл судлалын эрдэмтэн Зигмунд Фрейдийн тухай шуугиан бичигджээ. Тvvний онолууд зөвхөн нэг vйлчлvvлэгчийн ажиглалт дээр vндэслэгдэн зохиогдсон гэдэг нь батлагджээ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: